Skip to main content

Монгол Улсад нэвтрэх

Хөрөнгө оруулалт, худалдааны газраас гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч болон жуулчдад Монгол Улсад нэвтрэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байна.

Визийн шаардлага

Монгол Улсад зорчих гадаадын иргэн нь зорилгын дагуу зохих төрлийн виз авсан байна. Үүнд:

  • Бизнесийн виз (B)
  • Хөрөнгө оруулагчийн виз (T)
  • Хөдөлмөр эрхлэх виз (HG)

Визийг Монгол Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан эсхүл боломжтой тохиолдолд цахимаар (e-visa) мэдүүлж болно.

Хилийн нэвтрэх журам

Монгол Улсад нэвтрэх үед гадаадын иргэн дараах шаардлагыг хангана:

  • Хүчинтэй паспорт, визээ шалгуулах
  • Шаардлагатай тохиолдолд бүртгэл, мэдүүлэг бөглөх
  • Гаалийн мэдүүлгийг үнэн зөв гаргах

Бүртгэлийн шаардлага

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн нь ирснээс хойш 7 хоногийн дотор Цагаачлалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

Эрүүл мэнд, аяллын мэдээлэл

Нэвтрэхээс өмнө олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан мөрдөгдөж буй эрүүл мэнд, аяллын шаардлагыг урьдчилан шалгахыг зөвлөж байна.

Дэмжлэг, үйлчилгээ

Хөрөнгө оруулалт, худалдааны газраас:

  • Нэвтрэх журам, визийн талаарх мэдээлэл өгөх
  • Хөрөнгө оруулагчдад зөвлөгөө, чиглүүлэг өгөх
  • Бизнесийн орчны талаарх мэдээллээр хангах
Close Menu

Ministry of Economy and Development

Government Building 2
United Nations Street 5/1
Ulaanbaatar 15160

T:+(976)-51-264182
E:info@investmongolia.com