Skip to main content
Зөвлөгөө, Мэдээ

ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ. — 2026-03-01

ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ.

Хөрөнгө оруулалт, худалдааны газар, мэргэжлийн санхүүгийн зөвлөх Г.Мягмарсүрэнтэй хамтран “Жижиг, дунд бизнесийн төсөлд санхүү ба эрсдэлийн удирдлага"-ын чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө өглөө.

Уг зөвлөгөөнд “Бүрэн сүх” ХХК, “BUJT LLC”ХХК, “HatcomLLC” ХХК болон “GoybizLLC” ХХК, зэрэг дотоодын 4 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон бөгөөд тэдэнд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.

Ганцаарчилсан зөвлөгөө-үйл ажиллагааг илүү олон байгууллагад хүртээмжтэй байлгах зорилгоор цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тодорхой төсөл хэрэгжүүлж буй болон бодит асуудал тулгарсан аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Дараагийн зөвлөгөөгөөр Хөрөнгө оруулалт худалдааны газар, АйТи Инсайт ХХК хамтран “Экспорт ба хөрөнгө оруулалтад чиглэсэн байгууллагын технологийн бэлэн байдлын үнэлгээ"-ний чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд ганцаарчилсан зөвлөгөө өгөх гэж байна.

Хэзээ: 2026 оны 03 дүгээр сарын 11-ний Лхагва гарагт, 13:30-17:30


Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/PqbLQVXWLR

🔗 Facebook-д үзэх