Skip to main content

Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл

“Гаалийн цахим үйлчилгээний систем”-ийн “Статистик” цэс дээр дарснаар гадаад худалдааны статистик мэдээлэл авах боломжтой.

Гадаад худалдааны статистик мэдээлэл Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл хэсэгт дараах статистик мэдээллүүдийг авах боломжтой. Үүнд:

  • Гадаад худалдааны нийт барааны эргэлт
  • Гадаад худалдааны гүйцэтгэл бараагаар
  • Гадаад худалдааны гүйцэтгэл орноор
  • Гадаад худалдааны гүйцэтгэл орон бараагаар
  • Гадаад худалдааны гүйцэтгэл бараа орноор
  • Гол нэрийн барааны динамик статистик мэдээлэл

Жишээ нь: “Гадаад худалдааны нийт бараа эргэлт” дээр дарахад тухайн холбогдох статистик мэдээллийг харуулна. Мөн эхлэх огноо, дуусах огноо, экспорт/импорт гэсэн хайлтын фильтерүүд ашиглан хайлт хийх боломжтой. Хайлт хийх фильтерүүд нь статистик мэдээллийн төрлөөс хамаарч өөр өөр байна.


Гадаад худалдааны бараа эргэлт хэсэгт тухайн жилийн импорт/экспортын бараа эргэлтийн мэдээлэл харагдах ба Импорт/экспортын бараа эргэлтийн тээврийн төрлөөр ангилсан мэдээллийг өмнөх 2 жилээр харьцуулсан харьцуулалтын графикийг харах боломжтой. Эдгээр статистик мэдээллийг сүүлийн 5 жилээс сонгон харж болно.

Статистик мэдээллийн хуудас

Статистик мэдээлэл авах заавар

Олон улсын худалдан авагчдын лавлах

Та худалдан авагч хайж байна уу?

Доорх мэдээллийн сангуудаас бүс нутаг, салбар, компанийн хэмжээ эсвэл бүтээгдэхүүнээр хайлт хийж, боломжит худалдан авагчаа олж мэдэх боломжтой.

  1. KOMPASS global database / Олон улсад төвлөрсөн

Kompass нь дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг олон улсын B2B бизнесийн лавлахуудын нэг бөгөөд компаниуд хоорондын бизнесийн харилцааг дэмжихэд зориулагдсан онлайн платформ юм. Тус лавлах нь дэлхийн олон улс, бүс нутгийг хамарсан өргөн хүрээний өгөгдөлд тулгуурлан экспортлогчдод гадаад зах зээлээс боломжит худалдан авагч, бизнесийн түншүүдийг тодорхойлох, түншүүдтэй анхны бизнесийн харилцаа үүсгэх  боломжийг олгодог.

“Kompass”-ийн үндсэн боломжууд:

  • Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нарийвчилсан хайлт хийх;
  • Европ, АНУ, Ази зэрэг дэлхийн гол том зах зээлүүдийг хамарсан өргөн хүрээтэй мэдээллийн сан;
  • Өөрийн компанийг үнэгүй бүртгүүлж, олон улсын худалдан авагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах боломж.

2025 оны байдлаар тус платформыг дэлхийн 70 гаруй улсыг хамарсан 57 сая гаруй компанийн мэдээллийн хүрээнд, 28 сая орчим худалдан авагч, хэрэглэгч ашигласан байна.

  1. Europages / Европын зах зээлд төвлөрсөн

Europages нь Европын зах зээлд төвлөрсөн олон улсын B2B бизнесийн лавлах, худалдааны платформ бөгөөд Европын зах зээл рүү экспорт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд гадаад зах зээлээс боломжит худалдан авагч, бизнесийн түншүүдийг тодорхойлох, түншүүдтэй анхны бизнесийн харилцаа үүсгэх үйл явцыг дэмждэг. Энэхүү платформоор дамжуулан компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Европын зах зээлд чиглүүлэх боломжтой.

“Europages”‑ийн үндсэн боломжууд:

  • Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нарийвчилсан хайлт хийх;
  • Европын улс орнуудыг хамарсан өргөн хүрээтэй B2B мэдээллийн сан;
  • Компаний мэдээлэл, бүтээгдэхүүний тайлбарыг 21 хэл дээр автоматаар орчуулж, олон улсын худалдан авагчдад хүргэх боломж.

2025 оны байдлаар тус платформыг Европын зах зээлд төвлөрсөн 2.6 сая орчим компанийн мэдээллийн хүрээнд, сар бүр 6 сая орчим хайлт хийгдсэн байна.

  1. Wer Liefert Was / DACH бүсийн зах зээлд төвлөрсөн

Wer liefert was (WLW) нь Герман, Австри, Швейцарь (DACH бүс) зах зээлд төвлөрсөн, тэргүүлэх онлайн B2B бизнесийн зах зээл бөгөөд ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, дистрибьютер болон үйлчилгээ үзүүлэгч компаниудыг хооронд нь холбох зорилготой платформ юм. Тус платформ нь ялангуяа Германы зах зээлд нэвтрэх сонирхолтой экспортлогч, бизнес эрхлэгчдэд зориулагдсан томоохон сувагт тооцогддог.

“WLW”-ийн үндсэн боломжууд:

  • Улс орон, үйл ажиллагааны салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөр нарийвчилсан хайлт хийх;
  • Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зураг, тайлбарын хамт байршуулж, боломжит худалдан авагчдаас үнийн санал авах боломжтой.

Тухайн платформын албан вэбсайтад мэдээлснээр, “WLW” платформ нь Герман, Австри, Швейцарийг хамарсан 600,000 гаруй ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, дистрибьютер, үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээллийг агуулсан, Европын хамгийн идэвхтэй B2B платформуудын нэг болж байв.

  1. Canadian Importers Database

Canadian Importers Database нь Канад улсад ямар компани ямар бараа импортолж байгааг харуулдаг албан ёсны онлайн мэдээллийн сан юм. Энэхүү платформ нь Канадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой экспортлогчдод боломжит худалдан авагч, бизнесийн түншүүдийг тодорхойлох, түншүүдтэй анхны бизнесийн харилцаа үүсгэх эх үүсвэр юм.

“Canadian Importers Database”-ийн үндсэн боломжууд:

  • Канад улсад бараа импортолж буй компаниудын жагсаалтыг харах;
  • БТКУС кодоор хайлт хийж, тухайн бараа, бүтээгдэхүүнийг импортолдог компаниудыг олох;
  • Импортлогч компаниудыг оршин суугаа бүс нутгаар нь ангилан харах;
  • Канадын зах зээлд боломжит харилцагч, худалдан авагчийг тодорхойлох боломж.

Canadian Importers Database нь Канадын Гаалийн албаны (CBSA) мэдээлэлд суурилсан албан ёсны мэдээллийн сан бөгөөд импортлогч компаниудын мэдээллийг оршин суугаа бүс, орон нутгаар ангилан харуулдаг. Тус мэдээллийн сан нь тухайн бараа, бүтээгдэхүүний импортын дийлэнх хувийг бүрдүүлдэг томоохон импортлогчдыг тодорхойлоход ашиглагддаг.

  1. Panjiva

Panjiva нь АНУ-д төвтэй, импорт, экспортын ачаа тээвэрлэлтийн мэдээллийг харуулдаг олон улсын онлайн платформ юм. Тус платформ нь аль компани, аль улсад ямар бүтээгдэхүүнийг бодитоор импортолж, экспортлож байгааг баримтад тулгуурлан харуулдгаараа онцлог бөгөөд ачилтын баримтад тулгуурлан нийлүүлэгч, худалдан авагч компанийн нэрийг харах боломжтой.

“Panjiva”-ийн үндсэн боломжууд:

  • Ачилт, тээвэрлэлтийн баримтад суурилсан нийлүүлэгч, худалдан авагч компаниудын нэр, мэдээллийг харах;
  • БТКУС-ийн кодоор хайлт хийж, тухайн бүтээгдэхүүний гадаад худалдааны урсгалыг нарийвчлан шинжлэх боломж.

Тухайн платформын албан вэбсайтад мэдээлснээр, 9 сая гаруй компани болон 2 тэрбум гаруй ачилтын бүртгэл дээр суурилан ажилладаг.

Зах зээлийн шинжилгээний хэрэгсэл

  1. Trademap

Trade map нь Олон улсын худалдааны төвийн хөгжүүлсэн, олон улсын худалдааны статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх онлайн хэрэгсэл юм. Энэхүү хэрэгслийг ашиглан та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд аль улс, зах зээл экспортын өндөр боломжтой болохыг тодорхойлохын зэрэгцээ өрсөлдөгч орнуудын гадаад худалдааны гүйцэтгэлийг харьцуулан судлах боломжтой.

Trade Map нь дараах боломжуудыг олгодог:

  • 200 гаруй улс, зах зээлийн экспорт, импортын статистик мэдээлэл;
  • Бараа бүтээгдэхүүний үнийн дүн, тоо хэмжээ, өсөлтийн хувийн шинжилгээ;
  • Экспортын боломж тодорхойлох зэрэг өргөн хүрээний өгөгдөлд тулгуурлан дүн шинжилгээ хийх боломжтой.
  1. Sustainability Map

Sustainability Map нь Олон улсын худалдааны төвийн хөгжүүлсэн, олон улсын зах зээлд мөрдөгддөг тогтвортой хөгжлийн сайн дурын стандарт, шаардлагуудын талаарх мэдээллийг нэгтгэн харуулдаг онлайн хэрэгсэл юм. Энэхүү хэрэгсэл нь экспортлогчид, ЖДҮ болон бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай тогтвортой байдлын стандартуудыг ойлгомжтой байдлаар судлах, өөр хооронд нь харьцуулах боломжийг олгодог.

Sustainability Map нь дараах боломжуудыг олгодог:

  • 300 орчим олон улсын сайн дурын стандартын талаарх мэдээлэл;
  • Стандартуудын гол шаардлагыг товч, ойлгомжтой байдлаар харах;
  • Тогтвортой хөгжлийн стандартуудыг харьцуулан судлах;
  • Бизнесийн тогтвортой байдлын үнэлгээ хийх зэрэг олон боломжийг бүрдүүлж өгсөн.
  1. MAcMap

MAcMap буюу Market Access Map нь Олон улсын худалдааны төвийн хөгжүүлсэн, олон улсын зах зээлд нэвтрэхтэй холбоотой гаалийн тариф болон зах зээлд нэвтрэх бусад нөхцөлийн талаарх мэдээллийг нэгтгэн харуулдаг онлайн хэрэгсэл юм. Энэхүү хэрэгсэл нь экспортлогчид болон бодлого боловсруулагчдад экспортын зах зээлийн шинжилгээ хийх, зах зээлд нэвтрэх хэлэлцээнд бэлтгэхэд чухал мэдээллийг өгдөг.

MAcMap нь дараах боломжуудыг олгодог:

  • 200 гаруй улс, зах зээлийн гаалийн тарифын мэдээлэл;
  • Тарифын квотын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
  • Худалдааны хамгаалалтын арга хэмжээ;
  • Гарал үүслийн дүрэм, гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой мэдээлэл;
  • Зах зээлд нэвтрэх нөхцөлийг харьцуулан судлах боломж;

MAcMap нь экспортын бүтээгдэхүүнд ногдох татварын түвшинг тодорхойлох, өрсөлдөгч орнуудтай харьцуулах, худалдааны хэлэлцээ болон зах зээлд нэвтрэх стратегид бэлтгэхэд чиглэсэн албан ёсны, өгөгдөлд суурилсан чухал мэдээллийн эх сурвалж юм.

  1. Export Potential Map

Export Potential Map нь Олон улсын худалдааны төвийн хөгжүүлсэн, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээг бодит худалдааны мэдээлэл болгон хөрвүүлдэг онлайн хэрэгсэл юм. Энэхүү хэрэгсэл нь 4,600 гаруй бараа бүтээгдэхүүн болон 226 улс, зах зээлийг хамран, экспортын бодит боломжийг тооцоолон харуулдагаараа онцлогтой

Export Potential Map нь дараах боломжуудыг олгодог:

  • Таны сонгон авсан бүтээгдэхүүний экспортын боломжит хэмжээ, одоогийн бодит экспортын түвшин, ашиглагдаагүй үлдсэн боломжийг тодорхойлох;
  • Таны сонгон авсан улс орны худалдааны ирээдүйн экспортын боломжит бараа, бүтээгдэхүүний чиг хандлагыг тодорхойлох;
  • Экспортын төрөлжилт болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг тодорхойлох;
  • Улс орон, бүтээгдэхүүн, зах зээлийн нийлүүлэлт, эрэлт, худалдааны нөхцөлийг харгалзан загварчлалаар тооцсон баримжаа үзүүлэлт;

Export Potential Map нь экспортын стратеги боловсруулах, зорилтот зах зээлийг эрэмбэлэх, бодлого боловсруулах болон ЖДҮ‑д өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад чиглэсэн албан ёсны, аналитикт суурилсан чухал хэрэгсэл юм.

Тайлан судалгаа

Олон улсын худалдаатай холбоотой төрөл бүрийн сэдвийн талаар илүү дэлгэрэнгүй, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авахад дараах байгууллагуудын тайлан, судалгааны эх сурвалжуудыг ашиглах боломжтой.

Олон улсын худалдааны төвийн тайлан, судалгаа нь хөгжиж буй орнуудын ЖДҮ‑ийн экспортын чадавхыг нэмэгдүүлэх, стандартын шаардлагыг хангах, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой мэдээлэл, зөвлөмжийг агуулдаг.

Дэлхийн худалдааны байгууллагын нийтлэлүүд нь дэлхийн худалдааны эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, статистик, судалгаа шинжилгээг хамарсан өргөн хүрээний мэдээллийн эх сурвалж болдог.

Дэлхийн эдийн засгийн чуулган нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, инновацтай холбоотой цаг үеийн сэдвүүдээр тайлан, судалгаа шинжилгээг тогтмол нийтэлдэг.

Дэлхийн банкны нийтлэлүүд нь дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжил, бизнесийн орчин, бодлогын шинэчлэлийн талаар өгөгдөлд суурилсан судалгаа, шинжилгээг агуулдаг.

Монголбанк нь мөнгөний бодлого, инфляц, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар өгөгдөлд суурилсан тайлан, судалгаа, түүвэр шинжилгээг нийтэлдэг.