Skip to main content

Экспортын санхүүжилт

1.1. РЕПО САНХҮҮЖИЛТ
1.2. ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЭКСПОРТЫН ЗЭЭЛ
1.3. ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН
1.4. САНХҮҮГИЙН БУС ДЭМЖЛЭГ
2.1. ДЭЛХИЙН БАНКНЫ “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ” (EDP) – 2-Р ШАТ
2.2. БНСУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНК (Korea EXIM bank)
2.3. АНУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТЫН БАНК (EXIM Bank of the United States)
2.4. ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАНК (IBEC)
2.5. ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК (EBRD)
2.6. ЭНЭТХЭГИЙН ЭКСИМ БАНК (EXIM Bank of India)
3.1. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК (TDB)
3.2. ГОЛОМТ БАНК
3.3. ХААН БАНК

Экспортын сургалт

Экспортын үйл явц болон олон улсын худалдааны талаархи мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн тулд та онлайн сургалтын нөөцүүдийг ашиглах боломжтой.

1. WTO e‑Learning Platform

WTO e‑Learning Platform нь Дэлхийн худалдааны байгууллага (World Trade Organization, WTO)-ийн албан ёсны онлайн сургалтын платформ юм. Тус платформ нь олон улсын худалдааны дүрэм, хэлэлцээр, бодлого, гаалийн зохицуулалт, дижитал худалдаа болон тогтвортой хөгжлийн асуудлаарх үнэгүй онлайн сургалтуудыг WTO-гийн гишүүн болон ажиглагч орнуудын бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон худалдааны мэргэжилтнүүдэд нээлттэйгээр санал болгодог. дэлгэрэнгүй

2. SME Trade Academy

SME Trade Academy нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтарсан агентлаг болох Олон улсын худалдааны төв (International Trade Centre)‑ийн онлайн сургалтын платформ юм. Энэхүү платформ нь гадаад худалдаа, экспорттой холбоотой 100 гаруй үнэгүй онлайн сургалтыг дэлхийн өнцөг булан бүрийн суралцагчдад нээлттэйгээр санал болгодог. дэлгэрэнгүй

3. Invest Mongolia

Хөрөнгө оруулалт, худалдааны газар нь худалдааны эргэлтийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, импортыг орлох салбарыг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлийн хүрээнд улирал бүр тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтын агуулгын хувьд: дэлгэрэнгүй

4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

МҮХАҮТ-ын Бизнес академиас бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор “Гадаад худалдааны менежер” мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг. 1994 оноос эхлэн тасралтгүй хэрэгжиж, 2026 оны байдлаар нийт 1146 мэргэжилтнийг бэлтгэн гаргасан энэхүү хөтөлбөр нь манай улсын гадаад худалдаа, эдийн засгийн салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон юм. дэлгэрэнгүй

Экспортын зөвлөгөө

НЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАР

Эдийн засаг, хөгжлийн яаманд байрлах Хөрөнгө оруулалт, худалдааны газрын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд гадаад худалдаа, экспорт, импорт, гаалийн бүрдүүлэлт, логистик, гарал үүслийн гэрчилгээ, чөлөөт худалдааны хэлэлцээрийн тарифын хөнгөлөлт, экспортын зах зээлийн мэдээллийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх экспортын зөвлөх үйчилгээний мэргэшсэн мэргэжилтэнг ажиллуулахаар төлөвлөж байна. Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын экспортын орчныг сайжруулах, бизнесийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах юм.

дэлгэрэнгүй

ХОЁР. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгчдийг гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх чиглэлээр мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зорилгоор “Гадаад худалдаа, экспортыг дэмжих, мэдээлэл, зөвлөгөө өгөх төв”-ийг ажиллуулж байна.

дэлгэрэнгүй

Олон улсын хөтөлбөр

SheTrades Hub Mongolia

SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.

Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах нь дэлхийн хөгжлийн хөтөлбөрийн чухал сэдэв байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг худалдаагаар дамжуулан ахиулах нь зөвхөн төрийн бодлого, хувийн хэвшил, нийгмийн асуудал биш юм. Тиймч учраас Дэлхийн худалдааны байгууллага (WTO), Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хамтарсан агентлаг болох Олон улсын худалдааны нь эмэгтэйчүүдийн болон худалдааны тэргүүлэх хөтөлбөр болох SheTrades санаачлагыг эхлүүлсэн юм.

ОУХТ болон SheTrades санаачилгын тухай

  • 2015 онд байгуулагдсан ITC SheTrades нь эмэгтэйчүүдэд мэдлэг, хамтын ажиллагаа, түнш, хүртээмжтэй бодлогыг бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлсээр байна.
  • ITC SheTrades Hub нь үндэсний болон бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд, зах зээл, хөрөнгө оруулалтын боломжууд, харилцан туршлага солилцох, түншээ олоход дэмжлэг, зөвлөгөө мэдээлэлийг хүргэдэг төв юм.
  • SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийнхүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.

Зорилго

SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.

Экспортод оролцогч байгууллагууд

ЭКСПОРТОД ОРОЛЦОГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

Бодлого, зохицуулалтын яамд

  • Эдийн засаг, хөгжлийн яам – Гадаад худалдааны олон талт болон 2 талт гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулах;
  • Гадаад харилцааны яам – Гадаад худалдааны бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, Олон талт болон 2 талт гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих;

Салбарын яамд

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам – хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортын зөвшөөрөл, лизенз квот олгох, зөвшөөрөл лицензийн цахим нэг систем;
  • Аж үйлдвэр, эрдэс баялгын яам – ашигт малтмалын экспорт, импортын зөвшөөрөл лиценз олгох;
  • Байгаль, орчин, уур амьсгалийн өөрчлөлтийн яам – байгалийн түүхий эдийг түүх, ашиглах, экспортлох зөвшөөрөл олгох;

Тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд

  • Стандартчилал хэмжил зүйн газар – олон улсын чанарын болон үндэсний гэрчилгээ олгох, чанарын баталгаажуулалт;
  • Мал, эмнэлэгийн ерөнхий газар – малын олон улсын гэрчилгээ олгох;
  • Гаалийн ерөнхий газар –, экспорт, импортын эрүүл, ахуй хорио цээрийн гэрчилгээ олгох, экспортын өмнөх шатны хяналт, экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт; 
  • Гаалийн төв лаборатори – барааны код (БТКУС) тодорхойлох;
  • Татварын ерөнхий газар – татварын буцаан олголт;
  • Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) – биржээр арилжаалагдсаныг батласан тодорхойлолт олгох; (экспортын гаалийн татварын суурь үнэ)
  • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори – мал эмнэлэгийн гэрчилгээ;
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛ) хүнсний бүтээгдэхүүний шинжилгээ, сорьц дээжинд хамруулах; 
  • Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим – Монголын гарал үүслийн гэрчилгээ олгох, Европын холбооны REX систем бүртгэх;

ЭКСПОРТОД ОРОЛЦОГЧ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД 

  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
  • Экспорт монгол

Салбарын/мэргэжлийн ТББ

  • Монголын ноос ноолуурын холбоо
  • Тогтвортой ноос ноолуурын холбоо
  • Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо
  • Монголын Органик Хүнс Үйлдвэрлэгчдийн Холбоо

Олон улсын байгууллагууд

  • ITC  International Trade Centre (НҮБ, ДХБ‑тай хамтарсан байгууллага)
  • GIZ
  • ADF Asian development bank
  • USAID худалдаа, экспортын чадавх бэхжүүлэх төслөөр дамжуулан ТББ‑уудтай хамтарч ажилладаг.

Худалдааны танхим/төлөөлөгчийн газрууд

  • Нийслэлийн худалдаа аж үйлдвэрийн танхим
  • Америкийн худадааны танхим (Amcham Mongolia)
  • Европын худалдааны танхим (Eurocham Mongolia)
  • Их британи, умард ирландын худалдааны танхим (Brit Cham)
  • Австралийн худалдааны танхим (Auscham Mongolia)
  • Канадын худалдааны танхим (CanCham)
  • КОТРА БНСУ-ын худалдааны танхим (KOTRA)
  • ЖЕТРО Японы худалдааны танхим (JETRO
  • Узбекистаны худалдааны танхим

Худалдаа, экспортын чиглэлээр хэрэгжиж буй төслүүд:  

  • Дэлхийн худалдааны байгууллагын WEIDE төсөл

НҮБ‑ын экспорт, худалдааны чиглэлийн гол санаачилгууд (Монголд)

  • Үндэсний Экспортын Стратеги (NES) – ITC
  • World Export Development Forum (WEDF) 2023 – Улаанбаатар
  • Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баталгаажуулалт сайжруулах төсөл – UNIDO
  • ХАА, хүнсний экспортын стандарт, чанарын дэмжлэг – FAO
  • Худалдаа, экспортын орчны бодлогын дэмжлэг – UNDP