Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Ди Зэт Консалтинг хамтран аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах төслийн баримт бичиг бүрдүүлэх чиглэлээр ганцаарчилсан зөвлөгөө өгөх гэж байна.
Хэзээ: 2026 оны 01 дүгээр сарын 28-ны Лхагва гарагт, 13:30-17:30
Хаана: Засгийн газрын XI-р байр, Чингэлтэй дүүрэг, УБ
Ди Зэт консалтинг нь санхүүжилт татах, хөрөнгө оруулалтын баримт бичиг бэлтгэх, менежментийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монголын ууган зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм.
Санхүүгийн зөвлөх Ч. Учрал нь
- АНУ-д эдийн засаг, санхүүгийн удирдлагын боловсрол эзэмшсэн, М-Си-Эс Кока Кола, Макс групп, Таван Богд групп зэрэг томоохон компаниудад ажиллаж, Азийн Хөгжлийн Банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк-тай хамтран 58 сая ам.долларын санхүүжилт татах, стратеги, санхүүгийн төлөвлөлт, шинэ төсөл хэрэгжүүлэх чиглэлээр бодит үр дүн гарган ажилласан турлагатай бөгөөд 2024 оноос DZ Consulting-д санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаа.
Санхүүгийн зөвлөх Б. Хүслээ нь
- McKinsey, Seabury Aviation Consulting зэрэг олон улсын тэргүүлэх зөвлөх байгууллагуудтай хамтран дэд бүтэц, уул уурхай, агаарын тээвэр, хөдөө аж ахуй гэх мэт олон салбарт 15+ жилийн хугацаанд стратеги, төслийн төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, оролцогч талуудын менежмент болон томоохон хөрөнгө оруулалт татах ажлууд дээр амжилттай ажилласан туршлагатай. Тэрээр Германы SRH Hochschule их сургуулийг Бакалавр зэрэгтэй, АНУ-ын Калифорни мужийн Үндэсний их сургуулийг MBA зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн билээ.
Энэ удаагийн зөвлөгөөгөөр:
- Хөрөнгө оруулалт хэрхэн татах
- Төслийн баримт бичиг боловсруулалт
- Хөрөнгө оруулалт татахад ихэвчлэн тулгардаг асуудал, хэрхэн даван туулах тухай чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх юм.
Бүртгүүлэх линк: https://forms.office.com/r/dSWAK8TTjk
