Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Өмгөөллийн LexSpex хуулийн фирм хамтран аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг, тогтворжуулах татварын орчны талаар ээлжит ганцаарчилсан хууль зүйн зөвлөгөөг өгөх болно.
Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 15, Лхагва гараг
Хаана: Засгийн газрын XI-р байр, Чингэлтэй дүүрэг
LexSpex хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Э.Жавхланбаатар нь захиргааны эрх зүй, тэр дундаа хөрөнгө оруулалт, татварын эрх зүйн чиглэлээр тогтмол хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилладаг.
Энэ удаагийн зөвлөгөөгөөр:
-Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэгийн төрөл, хэлбэр;
-Татварын хувь, хэмжээг тогтворжуулах асуудал;
-Тогтворжуулах татварын гэрчилгээ, түүнийг олгох шалгуур, хугацааны асуудлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх юм.
Та доорх линкээр орж мэдээллээ бүрэн гүйцэд бөглөснөөр бид таны зөвлөгөө авах цагийг баталгаажуулж, мэйл хаяг болон утсаар холбогдон мэдэгдэх болно.
https://forms.cloud.microsoft/Pages/DesignPageV2.aspx…

