“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээний хоёр дахь өдөр “Эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал ба хөрөнгө оруулалтын орчин” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн Б. Мөнхсоёл үг хэлсэн тус арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвийг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, талуудын ойлголцлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Арга хэмжээнд Дэлхийн банкны төлөөлөгч Менгисту Бессир Ачев, Хосе Луис Диаз Санчес нар оролцож, “Санхүүгийн салбарын хөгжил ба хөрөнгийн зах зээлийн шинэчлэл” сэдвээр, Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд “Мөнгөний бодлого ба санхүүгийн тогтвортой байдал” сэдвийн хүрээнд эдийн засаг, инфляцын төлөв болон гадаад секторын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Монголбанкны зочин илтгэгч Н.Ургамалсувд “Дэлхийн эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 3 орчим хувьд тогтвортой байх төлөвтэй байгаа ч геополитикийн нөхцөл байдал болон худалдааны бодлогын тодорхойгүй байдал үргэлжилж байна. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байна. 2026 оны 1-р сард инфляц 7.5 хувь хүрсэн бөгөөд үнийн өсөлтөд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ, ялангуяа махны үнэ голлон нөлөөлсөн байна. Мөн нүүрсний экспортын орлого буурсан хэдий ч зэсийн экспорт нэмэгдсэнээр гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлж, төлбөрийн тэнцэл ашигтай хэвээр байгаа” талаар онцолсон.
Дэлхийн банкны төлөөлөгч Менгисту Бессир Ачев “Монгол Улсын санхүүгийн системд банкны салбар давамгай байр суурь эзэлж байгаа бөгөөд 12 арилжааны банк, 573 банк бус санхүүгийн байгууллага, 20 даатгалын компани, 53 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн салбарын хөгжил сүүлийн жилүүдэд ахицтай байгаа ч дотоодын хөрөнгийн зах зээл сул, үнэт цаасны санхүүжилтын эзлэх хувь 1-ээс бага хэвээр байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагын актив 2024 онд 52.5 хувиар өсөж, зээлийн хэмжээ 56.4 хувиар нэмэгдсэн нь салбарын хурдацтай өсөлтийг илэрхийлж байна. Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтэд хүртээмж хязгаарлагдмал хэвээр байгаа нь санхүүгийн зах зээлийг цаашид хөгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа” зэргийг онцлов.
“Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээ 3-р сарын 11-ний өдөр мэдээллийн технологийн салбарт зориулсан “Хөрөнгө оруулалтын ганцаарчилсан зөвлөгөө” арга хэмжээгээр үргэлжилнэ.
The second day of the “Investment and Trade Agency Week” was successfully organized under the theme “Economic and Financial Stability and the Investment Environment.”
The event provided an important platform for discussing Mongolia’s current economic situation and future outlook with the participation of multiple stakeholders. It also played a significant role in strengthening mutual understanding among participants and expanding opportunities for cooperation.
Representatives of the World Bank, Mr. Mengistu Bessir Achew and Mr. José Luis Díaz Sánchez, participated in the event and delivered presentations on “Financial Sector Development and Capital Market Reform.” In addition, Ms. Urgamalsuvd N., Director of the Monetary Policy and Research Department of the Bank of Mongolia, joined the event as a guest speaker and delivered a presentation on “Monetary Policy and Financial Stability,” providing a detailed overview of the economic outlook, inflation trends, and the external sector situation.
During her presentation, Ms. Urgamalsuvd N. highlighted that global economic growth is expected to remain stable at around 3 percent in the coming years, although geopolitical tensions and uncertainties in trade policies persist. She noted that Mongolia’s economy grew by 6.8 percent in 2025, with the mining and agriculture sectors serving as the main drivers of economic growth. She also stated that inflation reached 7.5 percent in January 2026, mainly influenced by rising domestic food prices, particularly the price of meat. Furthermore, despite a decline in coal export revenues, increased copper exports have had a positive impact on foreign trade, keeping the balance of payments in surplus.
Mr. Mengistu Bessir Achew, Senior Financial Sector Specialist at the World Bank, emphasized that Mongolia’s financial system is dominated by the banking sector, which currently consists of 12 commercial banks, 573 non-bank financial institutions, 20 insurance companies, and 53 securities companies. While the financial sector has made notable progress in recent years, the domestic capital market remains relatively underdeveloped, with securities-based financing accounting for less than 1 percent. He also noted that the assets of non-bank financial institutions increased by 52.5 percent in 2024, while loan volumes grew by 56.4 percent, reflecting rapid sectoral growth. However, access to financing for small and medium-sized enterprises remains limited, highlighting the need for further development of Mongolia’s financial markets.
The “Investment and Trade Agency Week” will continue on March 11, 2026, with an “Investment One-on-One Consultation” event dedicated to the information technology sector.
