Skip to main content
Судалгаа, ХАА, Мах

МАХНЫ САЛБАРЫН СУДАЛГАА

Олон мянган жил мал аж ахуй эрхэлсэн арвин түүхтэй Монгол Улсын хувьд хамгийн үнэ цэнэтэй баялгийн нэг нь мал сүрэг бөгөөд түүнээс мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргах асар их нөөц бололцоо байгаа ч хараахан ашиг тусыг нь хүртээгүй байна. Гол төлөв бог малаас (85%) бүрддэг Монгол Улсын мал сүргийн тоо 2025 онд 58.1 сая болж тоологдсон бөгөөд нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Тус салбар нь улс орны нийгэм,эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, хүн амын амьжиргаа, хоол тэжээл, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм.

Тус улсын соёлын өвийн салшгүй нэг хэсэг болсон мал аж ахуй, мах үйлдвэрлэлийн салбар нь экспортыг төрөлжүүлэх таатай боломжийг бүрдүүлдэг юм. Мах, махан бүтээгдэхүүнийг дараах байдлаар ангилах боломжтой байна.

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний стратеги нь адуу, үхрийн мах, хонь, ямааны махнаас гаргаж авсан төрөл бүрийн боловсруулсан бүтээгдэхүүн, тэр дундаа дайвар махыг багтаасан цогц бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Мах, махан бүтээгдэхүүнийг хамгийн бага хэмжээний боловсруулалттай мах, боловсруулсан махан бүтээгдэхүүн гэсэн хоёр өөр сегментэд ангилж болно. Монгол улсын мах, махан бүтээгдэхүүний салбарт үхэр, адуу, хониноос бусад амьтны гаралтай бүтээгдэхүүн, тухайлбал шувуу, агнуурын мах, малын бус гаралтай бүтээгдэхүүн хамаарахгүй.

бүрэн судалгаа татах [PDF]

Powered By EmbedPress